Цэлмүүн (Tselmuun) - Сэтгэл (Setgel)



Description:

Зүрх цээжинд догдолж Зүүд шиг амьдрал зөгнөж Далбаагаа салхиар дүүргээд Далайд аялах онгоц шиг Сэтгэл минь намайг яаран дагуулж Санаа минь ч амрахгүйнээ Сар жилээр хүсэн хүлээсэн амьдрал Санаандгүй гэнэт ирнээ Салхи намайг дуудаач Саран надтай дуулаач Хуй салхийг хөлөглөн нисэх Хүчит бүргэд шувуу шиг Сэтгэл минь намайг яаран дагуулж Санаа минь ч амрахгүйнээ Сар жилээр хүсэн хүлээсэн амьдрал Санаандгүй гэнэт ирнээ Ганц олдох амьдралдаа мөрөөдлөөрөө жигүүрлэж Гарз хохирол амсавч дандаа итгэлдээ үнэнч үлдэнэ Дуулах болно би дуундаа тэнгэрлэг хайрын тухай Зүрхээ би чагнаад сэтгэлээ би дагана Цаг улиран өнгөрч Цас хайлан ханзарч Буурал хорвоогоор туулсан ч Буцаж эргэх хүсэлгүй Сэтгэл минь намайг яаран дагуулж Санаа минь ч амрахгүйнээ Сар жилээр хүсэн хүлээсэн амьдрал Санаандгүй гэнэт ирнээ Ганц олдох амьдралдаа мөрөөдлөөрөө жигүүрлэж Гарз хохирол амсавч дандаа итгэлдээ үнэнч үлдэнэ Дуулах болно би дуундаа тэнгэрлэг хайрын тухай Зүрхээ би чагнаад сэтгэлээ би дагана /3/

Details:

Uploaded by: Radnaa Aggie Gendendev
Duration: 3:41
Views: 66200
Favorites: 707
Genre: Pop
Download: Not available

Comments:

No comments yet. Be the first one :) !